Бараа солих & Буцаах тухай
Бараа солих & Буцаах тухай
5. Бараа солих & Буцаах тухай
5.1. Бараа хүргэгдсэний дараа солих болон буцаалт хийлгүүлэх бол тухайн барааг хүргэлтийн байгууллага очиж авах төлбөр болон үйлчилгээний шимтгэл болох тус худалдан авалтын нийт үнийн дүнгийн 2%-тэй тэнцэх төлбөрийг үйлчлүүлэгч төлнө.
5.2. Дотуур хувцас, оймс, цээживч, усны хувцас зэргийг эрүүл ахуйн шаардлагын дагуу солих болон буцаах боломжгүй.
5.3. Бараа солиход зайлшгүй тавигдах шаардлага
5.3.1. Бараа хямдралгүй байх (Хямдралтай болон промо бараа солихгүй, буцаахгүй).
5.3.2. Барааны шошго бүтэн байх.
5.3.3. Бараа анх борлуулсан, шинэ байдалтай байх.
5.3.4. Бараа хүргэгдсэн тухай вебсайтад бүртгэгдсэн цагаас хойш 72 цагийн дотор солих хүсэлт ирсэн байх.
(Дээр заасан аль нэг шаардлага нь хангагдаагүй тохиолдолд Опалтрий ХХК тус барааг солихоос татгалзах эрхтэй.)
5.4. Бараа буцаахад зайлшгүй тавигдах шаардлага
5.4.1. Бараа хямдралгүй байх (Хямдралтай болон промо бараа буцаахгүй).
5.4.2. Барааны шошго бүтэн байх.
5.4.3. Бараа анх борлуулсан, шинэ байдалтай байх.
5.4.4. Бараа хүргэгдсэн тухай вебсайтад бүртгэгдсэн цагаас хойш 24 цагийн дотор уг барааг буцаах хүсэлт ирсэн байх.
(Дээр заасан аль нэг шаардлага нь хангагдаагүй тохиолдолд Опалтрий ХХК тус барааг буцаахаас татгалзах эрхтэй.)
5.5. Барааг 5.3-д заасны дагуу солих, 5.4-д заасны дагуу буцаах бол 5.1-д заасан төлбөрийг үйлчлүүлэгч төлсний дараа барааг солих/буцаах захиалгыг Опалтрий ХХК бараа хүргэлтийн байгууллагад өгнө.