Үйлчилгээний нөхцөл
Үйлчилгээний нөхцөл
1.1. www.happy.mn - цахим худалдааны вебсайт цаашид вебсайт гэж ойлгоно.
1.2. www.happy.mn вебсайт нь Францын Petit Bateau болон Грекийн Babywalker брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютор Опал Трий ХХК-ийн цахим худалдааны вебсайт болно.
1.3. www.happy.mn домэйн нэр, happy лого, нил ягаан өнгө нь Опалтрий ХХК-ийн өмч болно.
1.4. www.happy.mn вебсайтаар худалдан авалт хийх бүртгэлтэй үйлчлүүлэгч болон зочдыг цаашид "үйлчлүүлэгч" гэнэ.
1.5. www.happy.mn вебсайтаас худалдан авалт хийх үйлчлүүлэгч бүр энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж зөвшөөрсөн байна.
1.6. www.happy.mn вебсайтаар хийгдсэн худалдан авалт бүрийн төлбөр тооцоо Монгол улсад бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж буй банк болон зээлийн үйлчилгээний байгууллагаар дамжуулан хийгдэнэ.
1.7. www.happy.mn вебсайтаар хийгдсэн худалдан авалт бүрийг Монгол улсад бүртгэлтэй хүргэлтийн байгууллагаар дамжуулан зохион байгуулна.
2.1. www.happy.mn вебсайт нь бүртгэлтэй хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг хамгаална.
2.2. www.happy.mn веб хуудсанд ашиглаж буй лого, зураг, бичвэр тус бүр нь Опалтрий ХХК-ийн төлөөлж буй брэндүүд болон өөрийн оюуны өмч болно. Эдгээрийг хуулбарлах, зөвшөөрөлгүй ашиглах, гуравдагч этгээдэд тараахыг хориглоно.
2.3. Хэрэглэгчийн өөрийн хайхрамжгүйгээс үүдэн хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан тохиолдолд Опалтрий ХХК хариуцлага хүлээхгүй.
2.4. Вебсайтаар худалдан авалт хийх явцад гарсан алдаа, санал зэргийг website@happy.mn хаяг болон вебсайтын тусламж үзүүлэх 94972888 дугаарын утсаар ажлын өдрүүдийн ажлын цагаар хүлээн авна.
3.1. www.happy.mn вебсайтад бусад цахим худалдааны вебсайтуудын ижил сонирхсон бараагаа сагсанд хийж, хүргэлтийн аргаа сонгож, төлбөр тооцоог бүрэн хийснээр худалдан авалт баталгааждаг.
3.2. Үйлчлүүлэгчийн бүртгүүлсэн имэйл хаяг болон утасны дугаараар худалдан авалтыг баталгаажуулах мэдээлэл ирнэ.
3.3. Барааны хэмжээ ба тэдний тоо ширхэг хязгаартай ба нэгэн зэрэг дэлгүүрээр худалдаалагдах боломжтой тул үйлчлүүлэгч төлбөрөө төлж худалдан авсан бараа нь хүргэлт хийх үед зарагдсан байх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Энэ онцгой тохиолдолд Опалтрий ХХК-ийн ажилтан үйлчлүүлэгчтэй холбоо барьж худалдан авалтыг цуцлан төлбөрийг буцаах эсвэл ижил төстэй бараагаар сольж хүргэлт хийхийг санал болгоно.
3.4. Үйлчлүүлэгч худалдан авалт хийхдээ тус вебсайтад байгаа барааны тухай мэдээллийг бүрэн гүйцэд судалж сонголтоо хийх шаардлагатай. Үйлчлүүлэгч худалдан авах барааныхаа талаар хангалттай мэдээлэл аваагүйгээс үүдэн гарах ямарваа эрсдэлийг www.happy.mn вебсайт хариуцахгүй.
3.5. Үйлчлүүлэгч ажлын өдрүүдэд ажлын цагаар дэлгүүрийн утсаар холбогдож барааны талаар нэмэлт мэдээлэл авах боломжтой.
3.6. Худалдан авсан барааг хүргэгдэн ирсний дараа www.happy.mn цахим худалдааны вебсайтаар дамжуулан буцаах боломжгүй ба зөвхөн вебсайтын тусламж үзүүлэх дугаарт холбогдож хүсэлт тавина.
3.7. www.happy.mn вебсайт буюу Опалтрий ХХК нь өөрийн борлуулж буй бүтээгдэхүүний мэдээлэл, үнэ тариф, үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах, шинэчлэх, засварлах эрхтэй.
Опалтрий ХХК
Хан-Уул дүүрэг, 15 хороо
Нийслэл хүрээ өргөн чөлөө
Зайсан Скуэр, Тара Центр 2 давхар